saihnaa
Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг тань гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Урьдын бэрх цагт улс  тонголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант,  ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг  нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу бясгалант монгол хэл минь!
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэнийг  чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдийг чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн,  магнайн үрчлээ тэнийнэм
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
сэлбэлгүй сэцэн оюут, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн ...
Буруу энгэртэй дээл
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
"Энхрий" үрдээ өмсгөсөн байж ...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөөрхий намайг аргамжсан байж ...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Галы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хормойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх, нүдний хор
Эвий дэвсэх, худлаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандан
Хайраа бас нуужээ
Хүйсий минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээс нэрий минь нуужээ.
Үргэчих вий чигчий үр минь! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ.
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөө юмаа буруу өвөртөлж  хаясаан, би
Далай их хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж....
Мөнгөн хазаарын чимээ
Морин төврөгөөн зүрхнээ хоногшиж
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн ушлуургаар саран гэрэлтэнэ
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон бясгана
аавдаа
Бүтэн зүрхээрээ аавыгаа хайрлана
Алсыг үргэлж харж
Алдхан биеийг минь хайрлана
Лааны тос урсаж дуусдаг бол
Алагхан сэтгэл минь хэзээ ч урсахгүй
Аавынхаа өвөр дээр суухад
Амар тайван болдог шиг  санагддаг
Зулайг минь үнэрлэдэг шиг
Зуун зууны цаана ч таны минь хайр үргэлж  хэвээрээ
Тэнгэрт гэрэлтэх оддын чуулган
Бүгд л таны минь тухай чуулах юм
Амьдарлын  их далайг гатлах сэлүүр
Та минь юм
Анирхан сэтгэлийн минь эзэн
Та минь юм
Анирхан сэтгэлийнхээ үгсийг
Аав таньдаа л
Алдрайхан охин нь зориулав
аавдаа
Бүхэл насны амьд бурхан ээждээ
Эрчилж ургасан өвсний толгойн дээрх шүүдэр
Ээжээ... та талд ургасан сая сая сарнайн дундаас
Болор тулгууранд суурилсан "Вансэмбэрүү"
Номин хөх тэнгэрт дүүлэн нисэх шувуун зэллээс
Салхийг сөрж яваа оюун  эрдэнийн зүрхтэй "Галт шувуу"
Тэнгис далайн доторх мянга мянган гүнж нараас
Алтан ордонд залрасан" Лусын дагина"
Сүүн цацалтай дэлхий дүүрэн эхээс
Энэрэнгүй сэтгэлтэй" Ногоон дарь Эх"
Таниас минь өөр бурхан надад үгүй
Ээжээ та миний амьд  бурхан
ээждээ
Хамгаас хайрт эгчдээ
Надаас урьтаж мэдчихээд
Алдаж эндэхвий  гэхдээ
Зааж сургаж байсныг тань ойлголгүй явжээ
Үеийн найзуудтайгаа
Гадуур гарчаад оройтож орж ирчээд
Үглэлээ гэж хэлсэн үг бүрийг тань төвөгшөөдөг байжээ
Гомдож шархагдсан зүрх тань
Хэдэнтэй урагдсаныг дүү нь мэдэлгүй
Өөд муутай үгээр зэмлэж шархлуулсан байж магад
Та минь уучил
Өнөөг хүртэл өөрийнхөө хүссэнээр өөр бусдыг эс оошойн
Өр нимгэн сэтгэлд  тань
Хөндий загнаж гомдоосон бол уучлаарай
Биеийг минь та төрүүлээгүй ч гэлээ
Би  таныхаа сэтгэлийн гүнд ургасан нахиа
Энэ бие өсч хүний зэрэгт хүрсэн хойно
Эгч таныхаа ачийг заавал хариулахаа дүү нь хэзээж мартахгүй
миний араншин
Хөвч хангайнхаа зусланд байхдаа
Хавтгайн чөмөг царцам өвлөө
Харахсан гэж хүсдэг шигээ би
Цэцэгт хангайдаа давхиж явахдаа
Цэнхэрхэн говьдоо очихсон гэж яарах юм
Буурын шүдний хангинах өвлөөр
Бударганат говийнхоо өвөлжөөнд байхдаа
Хандгай аяндаа хөлрөм зунаа
Харахсан гэж хүсдэг шигээ би
Алтан говьдоо давхиж явахдаа
Аглагхан хангайдаа очих сон гэж яарах юм
Цэнхэр яргуй нүдлэх хавраар
Цэлгэрхэн талынхаа хаваржаанд байхдаа
Өнчин янзага өөхлөх намраа
Үзэх сэн гэж хүсдэг шигээ би
Цайдам талдаа давхиж явахдаа
Цастайхан ууландаа очих сон гэж яарна
Халиун бугын урамдах намраа
Хан уулынхаа намаржаанд байхдаа
Ууган төл цангинах хавраа
үзэх сэн гэж хүсдэг шигээ би
Үүл шүргэсэн ууланд явахдаа
Өргөнхөн талдаа очих сон гэж яарах юм
Энэ бүхэн миний араншин
Эцэг эхээс өвлөсөн араншин
Өвөл зун хавар намаргүй
Уул тал хангай говьгүй
Тийм нутагт сэтгэл ми...
Би
Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад
Мянган цэцэг цоморлогоо дэлгэжээ
Намайг төрлөө гэж
Дэлхийн жин нэмэгдээгүй ч
Би яахын аргагүй нэмэгдэхүүн
Би газар тэнгэрийн охин
Дуртгал маргааш хоёрын хэлхээ
Дуу нулимс хоёрын голтриг
Хоёр туйлыг холбосон уртраг
Төрөх үзэхийн дундах бодгаль
Гэрэл сүүдрийн цогц
Өөрийгөө элээж
Өрөөлийг ирлэж дуусах
Өнжүүлийн хөх билүүний хэлтэрхий би